Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд осолдсон тохилдол буурахгүй байна. Тухайлбал, Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар иргэн Г, /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ Хэрлэн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:33 цагт /16:36 цагт/ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 07.28-ны өдрийн 05:00 цагаас 20:40 цагт хүртэлх хугацаанд тус аймгийн Булган сумын харьяат иргэн Г/45 настай, эрэгтэй/-ийг тус сумын 2 дугаар багийн “Модон гүүр" гэдэг газраас 5 дугаар багийн “Улаан-Эрэг" гэдэг газар хүртэл 53 км-т “Хэрлэн" голын усаар завиар урсан 3 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 07.31-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт “Туул" голын эрэгт амарч байсан 4 хүнийг нэг нь согтуугаар голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 15:48 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /31 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг 10:38 цагт эхлүүлэн 15 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас баруун зүгт 24 км-т тус дүүргийн 11 дүгээр хороо “Зэл" амралтын газрын зүүн хойд талд “Туул" голын салаанд хайргадсан байсан цогцсыг 15:40 цагт олж гарган тус дүүргийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна