Одоогоос зургаан жилийн өмнө Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор бий болно гэх мэдээлэл цацагдаж,  олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээж, талцал үүсгэсэн. Харамсалтай нь чих дэлгийлгэм энэ мэдээлэл сураг тасарсан. Барилгын ажил нь эхлэлгүй байсаар энэ жил газар дээр нь орон сууцны барилга баригдаж эхэлсэн. 

Тэгвэл  уг асуудал нь хууль зөрчсөн, үүнтэй холбоотой шийдвэр нь авлигын хамааралтай байж болзошгүй гэж үзэн Туул голын Сав гарын захиргаанаас өнгөрсөн сард Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-т ханджээ. Улмаар АТГ тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Б.Бат-Эрдэнэ

Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь дээ. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна.

Авлигатай Тэмцэх Газар:
Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье гэсэн байна.