Э.Баярчулуун: Зургаа, долоодугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрлөө авсан

Админ
2022/08/02

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил ид өрнөж байна.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Туулын гүүр далай” ХХК нүхэн гарцын ажлыг хийж гүйцэтгэж эхлээд байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Баярчулуун хэлэхдээ:

-Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Бэлтгэл ажлаа хангаж, зам сэтлэх зөвшөөрлөө Тээврийн цагдаагийн газраас наймдугаар сарын 1-ний өдөр авсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай хийж гүйцэтгэх үүднээс бид хоёр ээлжээр, амралтгүй ажиллаж байгаа. 10 гаруй техник, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өчигдөр шөнө л гэхэд бид 1200 куб метр шороог ухаж гаргасан, 220 куб метр хайргыг дэвсэж нягтруулаад бетон цутгасан. Цутгасан бетоноо хатааж байж дараагийн ажлууд хийгддэг онцлогтой. Ажил технологийн дагуу явагдаж байгааг онцолмоор байна.

-Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг оройтож эхлүүлсэн юм биш үү гэж их шүүмжилж байгаа. Эрт эхлүүлэх боломж байгаагүй юү. Ажил хэзээ дуусах вэ?

-Бид түлхүүр гардуулах нөхцөлөөр энэхүү ажлыг гүйцэтгэж байна. Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс 4,5 дугаар сард ажил эхлүүлж амжаагүй. Зургаа, долоодугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрөл зэргийг гүйцэлдүүлж байгаад наймдугаар сарын 1-ээс ажлаа эхлүүлсэн. Зургаа, долоодугаар сард бид ажлын бэлтгэл хангаж, материал, техникээ бэлэн болгосон.

Замыг наймдугаар сарын 21-ний 00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орох юм. Нүхэн гарцын ойр орчмын ногоон байгууламжийг нөхөн сэргээж, хуучин хэвэнд оруулах гэхчлэн хийх ажил их бий  гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 133.41.91.83
    2022/08/04

    Эргүү ацнууд тэр яармаг нь тэртээ тэргүй хүн ам битүү болно гэж эхнээс тооцож зам харгуйгаа тавьдаггүй юм уу.

    Хариулах
  • 66.181.161.26
    2022/08/03

    Нилээн хэдэн засаг нар сэлгэх бүрийдээ богд уулын ам энгэрт барилга барих эрхгүй цуцлана л гээд л бг байсиймдаа.Хойд энгэрийн хэдэн ам дүүртэл чихэлдсэн газаргүй болсон.Эко гэдэг орших үлдэх оршихуй л баймаарсандаа?!?

    Хариулах