Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийд 10-т жагсаж буй Казахстан улсын багтай 2:2 харьцаагаар тэнцжээ. Энэхүү тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болсон байна. Тухайлбал, 1-р ширээнд Их мастер А.Энхтуул 3-р ширээнд ОУМ Т.Мөнхзул нар тэнцэж, 2-р ширээнд ОУМ Б.Баярмаа хожигдсон хэдий ч 4-р ширээнд ФМ Д.Мөнхзул хожсоноор 2:2 болсон байна.

 Өнөөдөр эмэгтэй баг маань дэлхийд 14-т жагсаж буй Герман улсын багтай оноолт таарсан байна.


Монголын эрэгтэй шигшээ баг маань дэлхийд 3-т жагсаж буй Дэлхийн Аварга, Их мастер Магнус Карлсен ахлагчтай Норвеги улсын багтай мөн л ширүүн өрсөлдөж, 2:2 харьцаагаар тэнцжээ. Өнөөдөр эрэгтэй баг маань дэлхийд 18-д жагсаж буй Чех улсын багтай тоглоно.

Дашрамд дурдахад, 162 орноос эмэгтэй баг маань 28-д, 188 орноос эрэгтэй баг маань 45-д жагсаж байгаа юм. Өнөөдрийн өрөг Монголын цагаар 17.30-с эхлэх ба та бүхэн www.chess24.com сайтаар үнэ төлбөргүй шууд дамжуулалтыг үзэж болно. Монголын багаа дэмжээрэй!