#ШУУД: ЦЕГ-ААС ЦЭРЭГ ТОГОНД ЦОХИУЛЖ НАС БАРСАН БОЛОН БУСАД НОЦТОЙ ГЭМТ ХЭРГҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА...

Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдөр Турк улсаас их хэмжээний алт, монетан эдлэлийг нууцаар, татвараас зайлсхийн оруулж ирэн, мөнгө угаадаг байсныг шуурхай илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ч, Т, Ц нар нь их хэмжээний алт, монетан эдлэлийг Чингис Хаан олон улсын буудлын гаалийн хяналтын бүсэд шалгуулахгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн байжээ. Шалгалтаар дээрх этгээдүүд нь өмнө нь олон удаагийн үйлдлээр алт, монетан эдлэлийг хууль бусаар оруулж ирдэг, мөнгө угаах төрлийн гэмт хэргийн шинжтэй байсан нь тогтоогджээ.  Одоогийн байдлаар дээрх иргэдээс нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий их хэмжээний алт, монетан эдлэлийг хураан авчээ.