Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ Зам, гүүрийн ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 14:09 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 08.02-ны өдрийн 06:00 цагаас 21:40 цаг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг анх осолдсон Дуут толгой гэдэг газраас зүүн зүгт 15 км/т Орхон голын усаар завиар урсаж, мөн 6 метрийн гүнд 26 удаа шумбалт хийн зохион байгуулсан. 08.03-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Түүнчлэн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагааны урд-Энгэр” гэдэг газар “Туул” голын усанд 2 хүн орж байгаад 1 хүн живсэн гэсэн дуудлагыг 15:43 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18 км замыг туулан очиж, Хэнтий аймгийн харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 4 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийж, 19:02 цагт анх осолдсон газраас цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.90
selej chagaxgui bol oirtootch hereggui xairan zaluu
Хариулах