В.Зеленский Хятадын даргатай шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

Админ
2022/08/04

ХОНКОНГ. /South China Morning Post/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Хятадын “South China Morning Post” сонинд ярилцлага өгөхдөө тус улсын дарга Ши Жиньпинтэй Украины мөргөлдөөний асуудлаар шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Түүний хэлснээр, Киев хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн хэлэлцээ хийхийг албан ёсоор хүссэн боловч яриа хэлцээ огт болоогүй байна. 

“Би Ши Жиньпинтэй шууд ярилцмаар байна. Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу өргөн цар хүрээтэй түрэмгийлэл эхэлснээс хойш бид хэлэлцээ хийх хүсэлт тавьсан боловч хэдийгээр маш үр дүнтэй болно гэж бодож байсан ч яриа хэлэлцээ хийгдээгүй байна. Хятад улс маш хүчирхэг эдийн засагтай бөгөөд Орост эдийн засаг, улс төрийн хувьд нөлөөлж чадна" гэж В.Зеленский хэлжээ.

В.Зеленский мөн Хятадын зах зээлгүйгээр Орос улс эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлагдмал байдалд орно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр Украинд болж буй үйл явдалд "тэнцвэртэй" хандах хандлагаа хадгалах гэсэн Бээжингийн хүсэл эрмэлзлийг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна. "Мэдээж, би Хятад улс ОХУ-д хандах хандлагаа эргэн хараасай гэж маш их хүсэж байна" гэж Украины төрийн тэргүүн нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.150
    2022/08/07

    Шууд гэх шиг энэ утсан хүүхэлдээтэй хэнч харьцахгүй

    Хариулах
  • 66.181.160.57
    2022/08/04

    кккк.том улсуудын ярианд Бядан шиг гэнэн балчир нь дэндсэн улс ёстой оролцож болдоггүйм л даа...уг нь

    Хариулах
  • 66.181.160.13
    2022/08/04

    Soliorood bai

    Хариулах
  • 66.181.161.106
    2022/08/04

    Ккк. Хэт жүжиглэж шоудаад одоо хана мөргөхдөө тулж байгаа л даа!! Хүүхэд ийм дээрээ хөөрхөн гэж

    Хариулах
  • 66.181.161.87
    2022/08/04

    uhaan siireg hundee...yu ch garch medne ! bid yahav ,ah2 geed muhuj bgaa undesten!buriad ,halimag,tuva zaluus chadni uzuur bolon ami uregdej bn,yg tiim boloh gj zutgeed bgaag yu gehev???

    Хариулах
  • 192.82.76.120
    2022/08/04

    Fuck off Gukcing ,Zelinnsi Чи дайныг эхлүүлсэн, чаддаг юм бол !!!! үүр...

    Хариулах
    • 66.181.189.27
      2022/08/04

      Нацист пүүтэн бяраа мэдэхгүй улс үндэсний тусгаар тогтнолруу савраа дүрж бж дэлхийн хамгын адгын орон болж задарч бутрах дээрээ ирлээдээ

  • 66.181.180.48
    2022/08/04

    Ши жин пин бол алиалагч биш мэдээж яриа таарахгүйгээ сайн мэдэж байгаа тул хэрэггүй асуудалд хошуу дүрэхгүй ээ

    Хариулах