Казахстаны нийслэл Нурсултан хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы бөх Р.Танакаг цэвэр ялж тивийн аварга боллоо.
Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас Ё.Басхүүгээс гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57 кг-д М.Ичинхорлоо / V байр/, Л.Энхрийлэн / VII байр/ нар хүчээ сорьсон юм.
Өнөөдрийн байдлаар Японы жүдочид 3 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлж байгаа бол Узбекистан, Монголын шигшээ багууд 1 алт, 2 хүрэл медальтай удаалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна