Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд нар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

- Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилгаагүй энэ цаг үед иж бүрэн стратегийн найрсаг харилцаатай хөршийн хувьд хамтын ажиллагаагаа илүү сайжруулах тал дээр талууд санал нэгдлээ.

- Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц бий болгосноор уул уурхай экспортын бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна.

- ХАА-ын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг урагшлуулах,

- Газрын тосны хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцсон.

- Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

- Хилийн боомтыг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохирч, цаашид БНХАУ-ын талтай урт хугацаанд тогтвортой нүүрс экспортлох гэрээ байгуулахаар тохиролцсон.

- Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох манай талын хүсэлтийг БНХАУ-ын анхааралдаа авч, далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах_

- Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хамтран хэрэгжүүлэхээр боллоо.