Их тэнгэрийн аманд цайллага хийдэг мөнгөөрөө эмнэлэг барьж, эмч нараа чадавхжуулаач!

Админ
2022/08/08

#Шууд: Хорт утаа, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болж бяцхан хүүхдүүд өвчиндөө шаналж байгаа талаар хүнд өвчтэй Б.Түмэн хүүгийн аав, ээж мэдээлэл хийж байна...

БЗД-ийн 19 дүгээр хорооын иргэн Ц.Болортуяа:

- Би нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний хүү Түмэн 2019 оноос үе мөч нь шалтгаангүйгээр хавдаж эхэлсэн ч 2021 он хүртэл оношийг нь тодорхойлж чадаагүй. Улмаар 2021 оны 4 дүгээр сард Монголд эмчлэгдэх боломжгүй гэж оношлогдсоноор БНСУ-ыг зорьсон. Манай гэр бүл өөрсдийн гэсэн бүх хөрөнгөө зарж, 2 жилийн хугацаанд хүүгээ эмчлүүллээ.

- Би цайны газар ажиллуулж, хүүхдийнхээ төлбөр мөнгийг залгуулж ирсэн. Улиралд 2,5 сая төгрөгийн татвар төлдөг байсан. Гэтэл Хотын дарга Д.Сумьяабазарын тушаалаар цайны газрыг маань хаачихлаа. Хашаа арга хэмжээний хүрээнд цайны газар маань ажиллах аргагүй болчихоод байна. Одоо хүүгийн маань эмчилгээний зардалгүй, үхэхээ хүлээгээд сууж байна. 

-  Төр хэрэг хийсэн ялтнуудаа яаж бөөцийлдөг билээ. Хооллож ундална, эмчилнэ, асарна. Үнэндээ ирээдүй болсон хүүхдүүд минь ялтнаас дор амьдарч байна.

- Өнөөдөр та бүхэндээ хандах болсон бас нэг шалтгаан нь БНСУ-д ганцхан аппаратад орохын тулд очсон. Монголд хорт хавдар гэж оношлогдсон бүх хүмүүс БНСУ-д ганцхан энэ аппаратад орохын тулд зорьж очиж байна. Яагаад ганц ийм аппарат авч чаддаггүй юм бэ.

- Дээр нь хүүгийн минь Монгол улсад хэрэглэж байсан эмүүдийг БНСУ-д 1990-ээд оноос хойш эмчилгээнээсээ хасчихсан эмүүд байна.

- Хүүгийн минь өвчний шалтгаан нь агаарын бохирдол. ЭХЭМҮТ-д 2019 оноос хойш Зүрхний холбогч эдийн тасаг гэж шинээр нээгдсэн байна. Монголын бүх хүүхэд энэ өвчнөөр өвдсөн байх магадлалтай.

- Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа. Их тэнгэрийн аманд цайллага хийдэг мөнгөөрөө эмнэлэг барьж, эмч нараа чадавхжуулаасай.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.50
    2022/08/09

    Даншиг бас татвар төлөгчидийн мөнгөөр болсон байх.

    Хариулах
  • 192.82.68.6
    2022/08/08

    khutsaach turiin yoslol , eldew zuilees ul khamaarakh arga khemjee

    Хариулах
    • 64.119.20.166
      2022/08/09

      Чи бол ёстойл хөлдүү толгой байна