ШАТРЫН ОЛИМП: 9 дүгээр өрөгт ОУМ Т.Мөнхзул Их Мастер цолны болзол хангажээ

Админ
2022/08/08

Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж буй 44 дэх удаагийн Шатрын олимпиадын ес дэх өдрийн тэмцээн ид үргэлжилж байна.

Монголын эмэгтэй шигшээ баг өчигдөр дэлхийд 6-д жагсаж буй Азербайжан улсын багт 2.5:0.5 оноогоор ялагджээ. 1-р ширээнд Их мастер А.ЭНХТУУЛ анхны хожигдлоо авсан бол 3-р ширээнд Т.МӨНХЗУЛ тэнцэж, Б.МӨНГӨНЗУЛ хожжээ. Харин 2-р ширээнд Б.БАЯРМАА хожигдсон байна. 

3-р ширээнд тоглож буй ОУМ Т.МӨНХЗУЛ өчигдрийн өрөгт тэнцэж, амжилттай тоглосноор ОУ-ын шатрын эмэгтэй ИХ МАСТЕР цолны болзол хангасан байна. Өнөөдөр манай баг дэлхийд 15-д жагсаж буй Болгар улсын шигшээ багтай оноолт таарсан байна. 

Монголын эрэгтэй баг маань өчигдөр дэлхийд 5-д жагсаж буй Польш улсын багт 3:1 харьцаагаар мөн хожигджээ. 1-р ширээнд ОУМ Г.АМАРТҮВШИН супер Их мастер Wojtaszek Radoslaw -тай тэнцэж, амжилттай тоглосон бол өнөөдөр тэд Зимбабве улсын багтай оноолт таарчээ. 

Тэмцээн дуусахад ердөө 2 өрөг үлдээд байна. Амжилттай тоглож, багтаа дараалласан хожил авч чадвал Монголын эмэгтэй шигшээ баг Дэлхийн шилдэг 10 улс оролцдог "Багийн Дэлхийн Аварга Шалгаруулах" тэмцээнд оролцох эрхтэй болно. 

Тэмцээн эхлэхэд манай эмэгтэй баг 28-д жагсаж байсан бол өнөөдрийг хүртэл эхний 10 байрт тогтмол бичигдэж, амжилттай тоглосоор байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.