ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМП: 10 дугаар өрөгт эрэгтэй баг ялалт байгуулж, эмэгтэйчүүд оноо хуваалаа

Админ
2022/08/09

Дэлхийн шатрын олимпиадын аравдугаар өргийн тоглолтууд өчигдөр Энэтхэгийн Ченнайд үргэлжлэн явагдлаа.

WIM Т.Мөнхзул маань эмэгтэй их мастер цолны болзол хангасан бол  FA Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтоны эгнээнд шилжлээ. 


ЭМЭГТЭЙ БАГ:
10 дүгээр өрөгт Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2 харьцаагаар тэнцжээ. Тус өрөгт Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн байна.  Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12 дугаар байрт бичигдэж байна.

ЭРЭГТЭЙ БАГ:
10 дугаар өрөгт Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан.
бол Их мастер Д.Батсүрэн өнжжээ.  Эрэгтэй шигшээ баг 5 хожил,2 тэнцээ,3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45 дугаар байрт бичигдэж байна.

АРВАН НЭГДҮГЭЭР ТОЙРОГ:

- ЭМЭГТЭЙ БАГ Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5 дугаарт эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэгэн хариуцлагатай тулаан хийнэ.

- ЭРЭГТЭЙ БАГ чансааны 69 дугаарт бичигдсэн Кигизстаны шигшээ багтай олимпиадын сүүлийн тоглолтоо хийнэ.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын сүүлчийн буюу Арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 12:30 минутаас эхэлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна