Өмгөөлөгч Б.Баасанцогт дахин саатуулагдлаа

Б.Ариунзаяа
2022/08/10

Секс скандалын асуудлаараа олны танил болсон өмгөөлөгч Б.Баасанцогтын хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Б.Баасанцогтыг дөнгөж сая дахин саатуулсан байна. 

Тэрбээр өнгөрсөн дөрвөн сард саатуулагдаж,  нэг сарын хугацаанд цагдан хоригдсон. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулахаар шийдвэрлэсэн байсан ч түүний өмгөөлөгчид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар тэрбээр батлан даалтад гараад байсан юм. 

Б.Баасанцогт нь  нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэж түүнийг Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татагдсан бөгөөд  ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн нарын хамт төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэх хэрэгт давхар шалгагдаж байгаа тухай мэдээлэл бий.  

Тодруулбал, өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэж нэр бүхий таван хүнийг саатуулснаа мэдээлсэн. Ингэхдээ “Иргэдийн жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун явуулж өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байгаа тухайгаа мэдээлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий 5 иргэнийг саатуулсанаа онцолсон. 

Энэ хэрэгт А.Гансүх,Б.Баасанцогт нарыг холбогдуулан шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.