Энэтхэгийн Ченнай хотноо дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өчигдөр өндөрлөсөн. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн ангиллын 4 дүгээр ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул АЛТАН медаль хүртэж Монгол түмнээ баярлууллаа.
Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглохдоо 8 хожиж,1 тэнцэн,1 хожигдож 85%-н хожил авч ширээндээ түрүүлсэн байна. Мөн тэрбээр энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулжээ.
Тэртээ 1960 онд алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4 дүгээр ширээнд, 1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн 2 дугаар ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байсан түүхтэй билээ.









Umhii buh adsaga 2 t ugdug umaa uguuchee tur zasgaa nuthiin zuvluluu
17 хон настай монгол охин үнэхээр гайхалтай .Монголын бахархал ,үнэт эрдэнэ бөлгөө.
Баяр хүргэе. Монголчууд охиноороо бахархаж байна шүү
Bayar hvrgie
Bayr hurgeye! Saihan medee bna.
Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн нийт баг тамирчид багш нараараа бахархаж байна Баяр хүргэе бүгдэд
Баяр хүргэе. Монголчуудаа баярлуулж яваарай. Бахархаж байна.