Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцсон  Монголын баг тамирчид амжилтаар дүүрэн байгаа билээ. Эмэгтэй баг тамирчид чансаагаа ахиулж 15 дугаар байранд орсон бол эрэгтэй баг 188 орноос 35 дугаар байранд орсон билээ. Тэгвэл уг олимпиадын үеэр Их мастер А.Энхтуулд Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга ирсэн байна.

Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд ирэх аравдугаар сард Австри улсад зохиогдох "Европын цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох аж. 

Их мастер А.Энхтуул Дэлхийн шатрын 44 дэх олимпиадад 1 дүгээр ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, топ 20-д шалгарсан билээ.

Түүнчлэн манайхаас эмэгтэйчүүдээс дөрөвдүгээр ширээнд Бат-Эрдэнийн Мөнгөнзул нэгдүгээр байр эзлэн алтан медаль хүртсэн бол гуравдугаар ширээнд тоглосон Төрмөнхийн Мөнхзул 11 өрөг тоглохдоо 5 хожил, 6 тэнцээтэй, нэг ч хожигдолгүй тэмцээнээ өндөрлүүлж, ширээндээ 6 дугаар байр эзэлсэн төдийгүй эмэгтэй ИХ МАСТЕР цолны болзлыг биелүүлсэн билээ.