Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 22 ны өдөр дуусгахаар төлөвлөсөн.
Тэгвэл нүхэн гарцыг төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө гүйцэтгэж дуусгасан байна. Тус замын хөдөлгөөнийг өчигдөр /2022.08.11/ нээжээ. Үргэлжлүүлэн явган хүний орц, гарц хийгдэж байна.
Тодруулбал, явган зорчигчдын орох, гарах хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлэн ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна