Халз үзэлцдэг Фээсбүүкийн тэтрис, тэгээд нэгнийхээ хотыг нураадаг Касл крашэраар эхэлсэн тоглоомчны замнал маань оргилдоо хүрч одоо ч баргийн тоглоом сонин санагдахаа больж дээ. Нас яваад ч тэр үү нэгэн хэвийн нүд сүлбэм хурц өнгө, чихэнд чийртэй чанга дуу чимээт тоглоом онц биш, харин юм бодогдуулж, санаанд нэгийг үлдээдэг үйл явдал, жаахан “мөлжүүр” хайдаг болжээ.

Уйдаагаа тайлахаар YouTube ухваа. Тэгсэн хоёр охин удаан уулзаагүй нэг найзыгаа газрын гаваар ортол муулж байгаа бичлэгтэй таарав. Хүмүүс лаагаа иднүү луувангаа иднүү тэдний дур, бүрэн эрх нь боловч манай нийгэмд нэгнээ ганц үг, нэг зургийн төдийд “байхгүй болтол” нь муулах, эсвэл тэнгэр тултал магтах нь элбэг. Ийн бодож суутал товчхон бичлэг ч сууж хоёр сонголт гараад иyрдэг юм байна. Найзынхаа талаар хов базаж буй хоёртой хошуу нийлүүлэх үү, эсвэл жудагтай хүний зан гаргаж, таслан зогсоох уу гэнээ. Бичлэг тоглоом байж. Харин сонголтууд хаа хүргэхийг үзэж, эцсийг нь үзэх сонирхолтой бяцхан “адал явдал” ажээ.
Та бас судлаад, найз нөхөд, дүү нартайгаа туршиж, ярилцаж, энэ нөхцөлд хэрхэх нь зөв болох талаар нэгийг бодох буйзаа!
Тоглоомд оролцох:








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!