Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэлснийг тус яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Л.Энх-Амгалан:
- Үндэсний цахим шуудангийн систем өнөөдрөөс нээгдэж, 16-аас дээш настай хүмүүс И-Монголиагаар дамжуулж цахим хаягтай болж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад 3.8 сая хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаагаас 1.5 сая нь И-Монголиаг ашиглаж байгаа. Үндэсний цахим шуудангийн системийн гол давуу тал нь иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харьцах боломжтой.
Жишээлбэл, одоогоор 61 мянган хүний гадаад паспортын хугацаа дууссан байна. Эдгээр иргэнд таны гадаад паспортын хугацаа дууссан байна гэх мэдээллийг и-мэйлээр илгээхээс гадна иргэдийн татвар төлөх хугацаа, тусгай зөвшөөрлийн хугацааг ч мөн илгээнэ.
Мөн өнөөдөр 4,950 хүний иргэний үнэмлэхний хугацаа дуусаж байгаа тул уг мэдээллийг нь илгээнэ. Энэ мэтчилэнгээр төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоонд шилжиж байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!