#Шууд: 21 дээд боловсролын байгууллагын эрхийг цуцалж байгаа талаар БШУЯ-аас мэдээлэл хийж байна...
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
- Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147 мянган оюутан 88 их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Тиймээс цаашид шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Учир нь манай их дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдаггүй. Төгсөгчид нь ажилгүй болдог зовлон бий.
- Оюутнууд 4 жил дээд боловсролтой болохын тулд 12-15 сая төгрөг зарцуулдаг. Энэ нь ихэвчлэн зээлдэг. Дунджаар 3-3,5 сая төгрөгийн сургалтын төлбөрийг ихэвчлэн арилжааны банкуудаас зээлдэг. Жил бүрийн намар 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл гардаг.
Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгох шаардлага байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс,
- 34 их сургууль
- 46 дээд сургууль
- 8 коллеж байна.
Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгч, цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэсэн үг.
Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсож байгаа. Нийт 163 багш, 1,567 оюутантай. 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна.
Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. 8 Их дээд сургуулийг бусад сургуулиудтай нэгтгэж байна.
Үйл ажиллагааг нь зогсоосон дээ сургуулиуд:
- Газарчин дээд сургууль
-Зүүн хүрээ коллеж
-Маргад дээд сургууль
-Монголын менежмент, технологийн дээд сургууль
-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
-Номэра дээд сургууль
-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
-Түшээ дээд сургууль
-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууот
-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль







Mash zuvuu.demjij b.aa
Сайдаа таныг бүрэн дэмжиж байна Монгол саяхан ш дээ 185 их дээд сургуультай байсан тэгээд 3 сая хүнтэй улсад шүү тэгэхэд 7-8 сая хүн амтай Скандиновын орнууд 8-9 их дээд сургуультай тэдний сургалт маш өндөр маш сайн чанартай бүтээгдэхүүн гаргадаг харин манайх эсэргээрээ улсынх бай хувийн ч бай дэлхийд танхимийн сургалтаараа хамгийн адагт ордон Африкийн хэдэн улсыг эс тооцвоос чанар үнэхээр маш муу яагаад гэвэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн их дээд сургуулиууд бүгд зүгээр Банк бус шиг л зөвхөн арилжааны тэд ард иргэдийн хүүхдүүдээс л зүгээр мөнгө хүүлэх маягаар л ажилладаг этгээдүүд өнөөдөр Монгол улсад 96 их дээд сургууль байна Манайд Монголын хамгийн шилдэг их дээд сургууль төггсөн оюутан Австрид очоод шууд гологдож байх жишээний Монгол оюутан Араб хэл Азербижан хэл ялгахгүй бүр мэдэхгүй байна шүү дээ за тэгээд гайгүй сийрэг толгойтой нь Окспорт харвард гэх мэтийн сургуулиуудад барууны неолибериалистуудаар тархиа угаалгасан хүн мэдээж харижсан сэтгэлгээтэй хүн яасан гэж Монгол улсын эрх ашгийн төлөө ажиллах билээ дээ тэд зөвхөн эзэдийн даалгавараар л ажилладаг зөвөлгөө өгөх үйлчилгээ хөнгөлөтэй зээл тусламж гэх мэтийн ажил дээр
Bolovsroliin ih surguuliin surgaltandaa anhaaraach tumnii huuhdiig surgah bagsh nariin chadamj mash Muu bnaa. Ylanguya huduu sumdad bagsh nertei medleggui bagsh l duuren bh ym.
zov
Маш зөв арга хэмжээ авч бна.Чанартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний боловсрол олгодог цөөн сургууль хэрэгтэй.
Сайд зөв арга хэмжээ авчээ.24 сургуулийг ч татан буулгах хэрэгтэй. Үндсэн багш байхгүй,өөрийн гэсэн байргүй,сургалтыг нэр төдий явуулдаг зөндөө сургуулийг хаах хэрэгтэй. Ер нь соц.змийн үеийнх шиг улсын чанартай хэдхэн сургууль байвал сайн боловсон хүчинтэй болно доо!
Их дээд сургуулийн давхцал байна ШУТИС Байналь экологийн анги ХААДС ын Агрономичийн ангийн сургалт бараг л адилхан программ үздэг гэхэд болно яг л давхцаж байгаа юм шиг харагдаж байна энэ хочрын хооронд ямар ч ялгаа байхгүйтэй адил гэх мэтээр
Маш зөв. Тэр 24-ийг ч гэсэн татан буулгаад Монгол улс 30 хүрэхгүй их дээд сургуультай байхад болно
Зөв
Ih deed surguulia Hotoos gargad Aimaguudluga huwaagad shiljuulechee
Маш сайн зөв шийдвэр гаргаж байгаа сайдад баяр хүргэж ажлын амжилт хүсье