Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч зарим суманд хөл хорио тогтоожээ. Тодруулбал тус аймгийн Есөнбулаг суманд энэ сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв рүү илгээсэн байна. Тиймээс шинжилгээний хариу гарах хүртэл буюу энэ сарын 22-ны 19:00 цагаас 2022.08.23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.