Говь-Алтай аймагт арваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч, хөл хорио тогтоосон талаар бид мэдээлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарчээ. Улмаар Есөнбулаг суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол наймдугаар сарын 22-нд бүртгэгдэж Аймгийн онцгой комиссын хурал, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
Холбогдох албадаас шуурхай арга хэмжээ авч тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн иргэний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүргэхэд шинжилгээний хариу ийнхүү "Сөрөг" гарсан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!