Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Долоон-Уул гэдэг газар өчигдөр 23:18 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай 23:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй" гэсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!