22-23 насны иргэд сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй нунтаг ургамлыг биедээ авч явж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт буюу наймдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий Subaru forester маркийн тээврийн хэрэгслийг шалгасан байна.

Ингэхэд 22-23 насны гурван иргэн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй хоёр уут нунтаг ургамлыг биедээ авч явж байсныг илрүүлэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгчээ.