Увс аймгийн Сагил суманд хоёр удаа газар хөдөлжээ. Эхнийх нь тус сумын төвөөс баруун зүгт 43км зайд өчигдөр Улаанбаатарын 18.30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Үүний дараа шөнийн 00.23 цагт тус сумын төвөөс баруун зүгт 42 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн байна.