#Шууд: Б.Чойжилсүрэн: Гурван зорилт тавьж ажиллана. Өвөлжилтийн бэлтгэлээс ажлаа эхэлнэ
Б.Чойжилсүрэн:
- Гурван зорилт тавьж ажиллана. Юуны түрүүнд өвөлжилтийн бэлтгэл хангахад анхаарна. Эрчим хүчний салбар нэлээн хүндрэлтэй байдалд орсон. Цар тахал, дайны улмаас дэлхий даяар үнийн өсөлт, инфляц нэмэгдлээ. Бүх улсын төв банкууд бодлогын хүү нэмж, мөнгөний бодлогоо чангарууллаа. Үүнээс болж эх үүсвэрийн дутагдал орж байна. Хөгжингүй орнуудын бонд хөгжиж буй орнуудын бондтой эн зэрэгцсэн учраас 60 орчим тэрбум ам.доллар шилжсэн байна. Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний өртөг 30 хувиас дээш өссөн.
- Төвийн эрчим хүчний систем дутагдалд орсон. Дулаан болон цахилгааны дутагдалд орсон учраас энэ ондоо багтаж ДЦС-3-ын өргөтгөлийг энэ ондоо багтааж эхлүүлэхийн төлөө ажиллана.
- Мөн Тавантолгойн цахилгаан станцын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ.
- Эгийн голын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг олох ажил хүнд байна. Гэхдээ үргэлжилнэ. Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод олон улсын эдийн засгийн чуулган болно. Үүнд Ерөнхий сайд оролцох урьдчилсан яриа бий. Би сайдын айлчлалын багт орж ажиллаад Эгийн голын цахилгаан станцын ажлыг нэг талд нь гаргана. Мэдээж Амгалан, Эрдэнбүрэн, Дорнодын цахилгаан станцын өргөтгөлийн ажлууд бий.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!