Байгалийн түүхийн музейн барилгыг аравдугаар сарын 31-ний дотор нураах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байсан. Тэгвэл өнөөдөр Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүллээ.
Өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281 дүгээр тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгээр музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Шүүх хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцжээ. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүх хуралд нэгдэн оролцсон байна.
Өмнө нь нэхэмжлэл дээр дурдагдсан хариуцагч талууд шүүх хуралд ирээгүй учраас шүүх хурал долоо хоногоор хойшлогдоод байжээ.
За ямартаа ч эхний урьдчилсан шүүхийн хэлэлцүүлгээс Байгалын музейг нураах шийдвэрийг түтгэлзүүллээ! Ураа!!!#SaveMuseum#СоёлынӨвөөХамгаалцгаая
— Uyanga Tsoggerel (@Uyanga_ts) October 21, 2019
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!