#Шууд: Анхаар!!! Залилах төрлийн гэмт хэрэг 2.5 дахин нэмэгдлээ...

Цагдаагийн ахмад Э.Доржсүрэн:

- Цагдаагийн байгууллагад  сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн нийт гэм хэргийн 11,6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Гэвч сүүлийн үед энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт бүртгэгдсэн хэргийн 38,3 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 2,5 дахин нэмэгдчихээд байна. 

- Сүүлийн хоёр жилийн хугацаанд ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба Монголбанк, Банкны холбоотой хамтран "Ятгах тусам нягтал" аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд тодорхой хэмжээнд буурсан ч зарим үзүүлэлтээрээ нэмэгдсэн. Учир нь иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо мэдсэнээр цагдаагийн байгууллагад хандах болсон.

- Намар болж, иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан байр орон сууцтай холбоотой залилангийн хэрэг ихсэж байна. Тухайлбал зах зээлийн үнээс хямдаар түрүүслүүлнэ, зээлсэн мөнгөнийхөө хүүнд байрандаа үнэгүй суулгана гэх мэт зарын дагуу хандсан иргэд бусдад залилуулсан тохиолдол цөөнгүй байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд тухайн байр нь яг өөрийн дээр байдаг эсэх, өмнө нь байраа түрээслүүлж байсан эсэх, ингэхдээ СӨХ-ноос нь мэдээлэл авч байхыг иргэдэдээ анхааруулж байна. 

- 2021 онд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 73 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.  Цагдаагийн байгууллагаас тодорхой хэмжээний хохирлыг төлүүлэх тал дээр анхаарч ажилладаг.