Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.

‘Дорнын эдийн засгийн VII чуулган”-ынэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан.Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж Эгийн голын усан
цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан. Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.

баярлалаа.ес аа.үе үеийн зг аас хамгийн сайн ажиллаж бгаад талархаж бна.улам их амжилт хүсэе
УЦС хир ундэслэлтэй юм бэ?! Хятадын менгеер барих гэх! Орос улстай хамтын ажиллагааг бухий л талаар хегжуулэх нэн шаардлагатай!
Сэтгэл сэргээсэн сайхан мэдээ байна.
Ерөнхий сайд Путинтай маш ашигтай хувилбараар гэрээ,хэлцэл хийсэнд иргэн би баяртай байна.Орос Монголын харилцаа нэг хэсэг зогсонги байдалд орсон.Одоо аль ч талдаа ашигтай хөгжил дэвшил ирэх нь ээ,баярлаж байна.
САЙН БАЙНА ГЭЖ ЧАМАЙГ МАГТАН ДУУЛЬЯ. АЛИВ ТҮҮНД УЛ БООВ ӨГ.
Nuguuh AVLAGChDAS, avla ga ugugchduus buuurr hol baigaArai, hetsuu sh uuuu
Bayar hureed, ajliin undur ih amjilt husiiii.
Бид асуудалд ухаалаг хандаж ирсэн бол Оростой энэ байтугай үр дүнтэй харилцаатай байж болох байсан. Ардчилсан гуриа нар их ройш татсан даа!
Orosuud hud garuud daa
Багагүй л амжилттай яваа юм байна. Одоо ажлын гүйцэтгэлийг шуурхай бөгөөд зөв зохион байгуулхад анхаарах хэрэгтэй. Хувийн ашиг сонирхолтой холион бантан хутгагсдыг төсөл хөтөлбөрөөс хол байлга, тэд ажлыг нураахдаа гаргуун шүү.
Сайн л байна .
Төрийн ажлаар амжилттай айлчлал хийж буй Ерөнхий сайддаа талархалаа. Хамгийн гол нь АИ92 ийг он дуустал гэж байсныг, 2027 он хүртэл гэж байгааг онцлууштай байна.
Sain bn amjilt. Ah nar tsaanaal nunjigtei humuus shuudee
Нүнжигтэй байсан бол биднийг онигор нүдтэй гуйлгачид гэхүү? Олон жил манайд хориг тавьсан. Хамгийн өндөр үнээр энерги өгдөг, худлаа эрчим хүчний төслүүдийг боодог. Тэнэг бидэн л нүнжиг гэдэг юмийг тархи угаалтаар авдаг байх.
Маш сайн байна. Баяр хүргэж, амжилт хүсье.
Хэрэгтэй үед зөв асуудал дэвшүүлснээр ажил хэрэг боллоо доо Ё. Сайддаа сайн сайхан бүхнийг хүсье
Шинэ сэргэлтийн бодлого, шийдвэрээ танилцуулж, хийн хоолой, Эгийн голын цахилгаан станцын бүтээн байгуулалт, ОХУ-аас бензин тогтвортой нийлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцсэн байна. Монгол-Оросын хулалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх сайхан нөхцөл боломжийг бүрдүүлж эхэллээ. Амжилт хүсэе.
Маш сайн уулзалт болж,монголчууд минь ажил хийж байгаа нэгнийгээ энд тэндээс нь элдвээр бүү оролдоорой,энэ залууг арав төгсөөгүй гэх ухааны юм зарим нь ярьж эхэлсэн шиг байна,ямарч ажлыг хэн ч гэсэн сургууль хавтасны тоогоор биш эх орон ард түмнээ гэсэн халуун эх оронч сэтгэлээр л хийж бүтээдэгийг санацгааж эв эеэ хичээцгээе,энэ тэр нам манай танай нам гэж солиорцгоохоо больцгооё
Yag tiim shu. Ajil hiihed berhsheel bii
Залуучуудын төлөөлөл ерөнхий сайддаа ажлын амжилт хүсье. Шинэ сэргэлтийн бодлого Монгол улсад монголын ард түмэнд өөрчлөлт шинэёлэлийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Төсөл амжилттай хэрэгжих болтугай. Му God El Elohim
энэ залуу монголын төрийнхөнөөс анх улаа орсын өөлөөс эгц харж бүх асуудлаа шиидүүлэжээ аргагүй олон сургууль мэргэжилд зэрэг сурсан эрдэм мэдлэгтэй цоорхой удирдагч юм даа баяр хүргэе бензин уахилгаан хямдарч оросод манай бүтээгдэхүүн гаалийн хөнгөлтиэй зараглах нь
Амжилт хүсье
Маш үр дүнтэй уулзалт болжээ