Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр/2022.09.12/ хийсэн хэвлэлийн хурлын үеэр Монгол-Оросын хамтарсан III-р сургуулийн захиралтай холбоотой асуудлаар дахин тайлбар өглөө.
Л.Энх-Амгалан:
Орос 3 дугаар сургуулийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр гарсан гэдгийг албан ёсоор хэлье. Орос 3-р сургуулийн захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль, тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Хамт олноо, багш, эцэг эхчүүдийг 7 хоног бүр жагсаал, цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа явуулахыг дотоод группдээ оруулж байгааг ил болгосон.
Монгол Улс туурга тусгаар улс учраас Засгийн газрын, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг "Цаг нь болоогүй байсан, Тэдэн цагт тушаал гаргана" гэдэг ийм болчимгүй мэдээллийг аль ч улсын элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол болчимгүй үйлдэл. Энэ асуудлаар манай ГХЯ-наас нот бичиг явуулах байх.
Тийм учраас орос 3 дугаар сургуультай асуудалд цэг тавьсан. Дахин энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Нэг зүйлийг хатуу хэлье. Өнөөдрийн байдлаар орос 3-р сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. Тодруулбал нийслэл Улаанбаатар хотын өмч. ОХУ-аас нэг ч төгрөгийн зардал гаргадаггүй.
Энэ сургуулийн сургалтын үйл ажиллагааны урсгал зардлын 84 хувийг эцэг эх, асран хамгаалагчдын төлбөрөөс, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгө буюу хувьсах зардлаар өгч байгаа. Тийм учраас энэ сургуулийн удирдлагатай холбоотой асуудалд хувьсах зардалд нэг ч төгрөг гаргадаггүй, өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэгэн гадаадын этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье гэсэн байна.







Энэ ирлийз сайд элдэв хэрэгтэй хэрэггүй мэдэгдэл, амлалт хэлж, хэрүүл маргааны бай болж хүмүүсийн анхаарлын төвд бх дуртай буюу зүгээр л попрох дуртай юм. Гэхдээ энэ бүхний цаана 9 болох, эх орныхоо даалгаврыг биелүүлэх санаа нуугдаж байдаг бх.
Салбартайгаа танилцаж, Ажлаа л ярьна биздээ, элчин сайдад сургах нь илууц!
Eh oronoo doosh ni hiisen malnuud. Oros ruugaa zailaarai. Surguuliin zahiral solih geh met jijighen asuudald ordog t1 buduuleg elchin saidaa awaad orosdoo amidar
Элчин сайдын яамны мэдэгдэлд “…Тус сургуулийн дүрэмд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь захирлыг томилох эрхтэй гэсэн заалт тусгагдсан ч түүнийг огцруулах эрхийн талаар ганц ч үг байхгүй” гэжээ. Хууль эрх зүйн анхны мэдэгдэхүүнтэй хэн ч болов "огцруулах эрхийн талаар ганц ч үг байхгүй” байгаа нь "огцруулах эрхтэй" гэсэн үг гэж ойлгох нь мэдээж шүү дээ.."хориглоогүй л бол зөвшөөрнө" гэдэг зарчмаар…дүрмэнд байхгүй зүйлийг үндэслэж мэдэгдэл гаргана гэдгийг анх удаа сонсоод гайхширлаа...