Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км/-т хиймэл нууранд 1 хүн живсэн гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан 21:38 цагт очиход алтны уурхайн карьерын /өргөн нь 200 метр, урт нь 500 метр/ хиймэл нууранд тус компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орж живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж 08:08 цагт 6 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Саам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Хэрлэн голын эрэг дээр 6 хүн (2 нь хүүхэд) зугаалж байснаас 1 хүүхэд Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 17:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 18:21 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч иргэн Б-гийн охин А /2 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.13-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Бусад төрлийн осол /аюул/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт ухсан нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2.5 км туулан 08:26 цагт очиход иргэн Б /23 настай, эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэнд унаж ухаан алдсан байсныг 08:46 цагт эсэн мэнд гаргаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!