#Шууд: НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байран дээрээ мөрийтэй тоглосон гэх асуудлаар үүрэгт ажлаас нь чөлөөлөө гэх мэдээллийн дагуу тодруулж байна

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл:

- Монгол улсын Засгийн газрын 11-11 төвд ийм гомдол ирсэн байна. Гомдлын дагуу Сайдын хувьд Д.Зоригтыг дуудаж уулзахад ажлын байран дээрээ мөрийтэй тоглосон удаагүй. Хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй мэдэгдлээ.  Засгийн газрын хувьд 11-11 төвд ирсэн гомдол дээр нэлээн анхаардаг. Гэтэл зарим нь янз бүрийн санаа оноогоор гомдол мэдүүлэх тохиолдол байна.

Д.Зоригт: 

- Ийм гомдол ирсэнийг сая мэдлээ. Сүүлийн өдрүүдэд Европын холбооны тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор семинарт сууж буй. Ажил дээрээ байгаагүй гэсэн үг. Ийм зүйл хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гомдол ирсэн даруйд ийм мэдээлэл гарсанд харамсаж байна.