Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Элчин сайд Л.Болд Бельгийн Хааны Байгалийн шинжлэх ухааны музейн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Г.Паскалийг хүсэлтийнх нь дагуу 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзжээ. 

Уулзалтад Бельгийн франц хэлтэй бүсийн Ерөнхий сайдын ажлын албаны референт Б.Оюунтүлхүүр оролцсон бөгөөд талууд соёлын салбарт хамтран ажиллах асуудлаар санал, мэдээлэл солилцсон байна. 

Уулзалтын үеэр Г.Паскалийн зүгээс “Musee des Confluences” музейд түр хадгалагдаж байгаа Tarbosaurus Baatar гэх эртний динозаврын ясыг Монгол Улсад хүлээлгэн өгөх чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ. Элчин сайдын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.