Монгол эрчүүдийг ОХУ руу сайн дурын цэрэг татлагад бүртгэнэ гэх мэдээлэл ташаа

Админ
2022/09/16

Монгол цэргүүдийг Орос руу сайн дурын цэрэг татлагат хамруулна гэх мэдээлэл өнөөдөр цахим хуудаст гарсан. Энэ мэдээллийг холбогдох яам болон хуулийн байгууллагуудаас тодруулахад дээрх мэдэгдэл худал бөгөөд ямар зорилготой ташаа мэдээлэл түгээсэн болохыг хуулийн байгууллага шалгана гэлээ.

Хуурамч гэх зар мэдээлэлд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Мөн “Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэж бичсэн байна.

Энэхүү хуурамч мэдээллийн дагуу Батлан хамгаалахын яамнаас тун удахгүй мэдээлэл хийх аж.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.173
    2022/09/16

    ОРОС АХ ГЭЭД НУЛИМАС НЬ ЦИЙЛЭГНЭЭД БАЙДАГ БААГИЙНУУД ӨӨРӨӨ ҮР ХҮҮХЭД ЭЭ АЧ ГУЧАА УКРАЙНД ИЛГЭЭГЭЭД БАЙЖ ДЭЭ ККК

    Хариулах