Олон улсын сонсголгүй иргэдийг хамгаалах 7 хоног эхэлж байна

Админ
2022/09/19

Олон улсын сонсголгүй иргэдийг хамгаалах 7 хоног эхэллээ. Хамгийн анх Олон улсын сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах долоо хоног (IWDP) -ийг 1958 онд Италийн Ром хотноо Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбоон (WDF)-с санаачлан зохион байгуулж байжээ. 

Үүнээс хойш WDF-ын анхны дэлхийн хэмжээний Конгрессын сарыг тохиолдуулан жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн бүтэн долоо хоногийг Дэлхийн сонсголгүй иргэдийн нийгэмлэгээс Олон улсын сонсголгүй хүмүүсийн эрхийн долоо хоног (IWDP) болгон тэмдэглэдэг болсон. Энэхүү долоо хоногийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгүүдээс төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ба эдгээр нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл, дохионы хэлний орчуулагчид, тэдний үе тэнгийнхэн, түүнчлэн Засгийн Газар, хүний эрхийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага зэрэг оролцогч талуудад чиглэгдсэн байдаг. 

Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрүүдийг дэлхийн өнцөг булан бүр дэх сонсголгүй иргэд хамтдаа Сонсголгүй иргэдийн нийгмийн бүлэг, өөрийн гэсэн ахуй соёл, өөрийн гэсэн хэл буюу дохионы хэлтэй гэдгээ цохон тэмдэглэж нэгдэцгээдэг.  Энэхүү эрхийн өдрүүд нь 2022 оны 9-р сарын 19-нөөс 23-ны долоо хоногт болох ба энэ жилийн сэдэв нь “Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь” юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.33
    2022/09/19

    Хаана сонсголоо үзүүлэх вэ

    Хариулах