Ховд аймагт тарваган тахлын дахин 1 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Админ
2022/09/19

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус аймагт дахин нэг тохиолдол бүртгэгджээ. 

 Тодруулбал, Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн "С" нь 2022 оны 09 сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна. 

Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг тус иргэнээс сорьц авч лабораторийн шинжилгээ хийжээ. Улмаар молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагджээ. 

Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна.

Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна