Н.Цогбадрах: Онош нь батлагдаад, эмчилгээ эхэлж байхад өвчтөн амиа егүүтгэсэн

Админ
2022/09/20

#ШУУД: УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 78 СУМ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ИДЭВХТЭЙ БҮСЭД ХАМРАГДАЖ БАЙНА. ЭМЯ-ААС ТАРВАГАН ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА...


Ховд аймгийн Жаргалант суманд есдүгээр сарын 17-нд бүртгэгдсэн тарваган тахлын халдвараар өвчилсөн иргэн амиа хорлосон гэх мэдээлэл бий. Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах "Ховд аймгийн Мөст суманд хавхаар тарвага агнасан 29 настай иргэн биеийн байдал нь хүнд, замын унаагаар Жаргалант суманд буюу Ховд аймгийн төв рүү орсон. 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн анхны үзлэгээр тарваган тахлын халдварын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэдэг дуудлага өгсөн учир тус аймаг дахь Зооноз өвчин судлалын төвөөс очиж сорьц дээжлээд, тарваган тахал өвчин мөн гэдэг урьдчилсан онош тавьсан. Онош батлагдаад, эмчилгээ эхэлж байхад тухайн өвчтөн амиа егүүтгэсэн.

Үжил хэлбэрийн халдварын үед олон эрхтний дутагдалд ордог. Тархинд нянгийн хүчтэй хордлого илэрдэг учраас сэтгэцэд өөрчлөлт ордог. Энэ байдлаасаа болоод тухайн хүн эмч, сувилагч нарыг зөвлөгөөн хийж байх явцад амиа егүүтгэсэн байсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна