Архангай аймгийн Засаг дарга, Улсын харцага М.Батжаргалын авлига, албан тушаалын хууль бус үйлдлүүдийг илчиллээ

Админ
2022/09/21

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хууль зөрчиж байгаа талаар тус аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Отгонбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний мэдэгдлээс товчлон хүргэе.


 АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ХУУЛЬ БУСААР ОЛГОЖЭЭ

 Архангай аймгийн аймгийн Засаг дарга М.Батжаргал 2021 оны 12 сарын 31-ны өдөр он солигдох мөчтэй уралдан А/910 тоот захирамж гаргаж, “Нобле Энержи” ХХК-д Цахир сумын “Хясаа-Уул” хэмээх газарт 256 га талбайд  түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгожээ.

            Гэтэл Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн “Цахир багийн Хясаа ууланд түгээмэл тархацтай  ашигт малтмал хайх  “Нобле Энержи” ХХК-н саналыг дэмжсэн” гэх 38-р тогтоолыг  нь Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал сумын Засаг дарга Д.Галбаатарт шахалт үзүүлж хуурамч тогтоол гаргуулжээ. Улмаар уг тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баатарчулуунаар үйлдүүлсэн байна. Тухайн өдөр тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаагүй аж. Мөн багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдаагүй байхад хуралдсан мэт  тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн хавсаргажээ.

2021 оны 12 сарын 30-нд Архангай аймгийн ИТХТ-ийн хуучин МУЗЗНДНТУ-ын тухай хуулийн хүрээнд хуралдсан сүүлийн хуралдаанаар тухайн асуудлыг оруулан батлуулсан. Цахир сумын “Хясаа-Уул” хэмээх нь газар түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материал болох элс, хайрга байдаггүй, төв суурин газраас алслагдмал.  Харин энэхүү газар алт,  цагаан алт болон газрын ховор элемент оюу, жонш зэрэг бусад төрлийн  ашигт малтмалын илэрцтэй гэдгийг хуучнаар ЗХУ-ын геологи хайгуулын анги тогтоож байсан хэмээн нутгийн иргэд ярьдаг байна.

“Нобле Энержи” ХХК нь 2015 онд байгуулагдсан. Ямар нэгэн үйл ажиллагааг явуулж байгаагүй компанийг М.Батжаргалын дотны найз, эрх чөлөө хөдөлгөөний хамтрагч, нэг намын нөхөр М.Чимэддорж өөрийн нэр дээр 2021 оны 11 сард  шилжүүлэн авсан байдаг. Ийнхүү маш дотны найздаа давуу байдал бий болгож 257 га  ашигт малтмал бүхий газрыг олгосон.

Энэхүү асуудлыг 2022 оны 03 сарын сүүлээр Цахир сумын иргэд мэдэж эсэргүүцэж эхэлсэн тул аймгийн Засаг дарга дээрх шийдвэрээ цуцласан хэдий ч энэхүү үйлдэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дэх заалтыг зөрчиж алтны илэрц бүхий газрыг түгээмэл тархац нэрээр халхавчлан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэсэн гэмт хэргийн шинжтэй юм.

2022 оны 03-р сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын ИТХ хурал хуралдаж  Засаг дарга Д.Галбаатарыг огцруулах шийдвэр гаргасан. Тус хурлын шийдвэрийг  Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалд хүргүүлсэн байдаг. М.Батжаргал ашиг сонирхол нэгтэй Цахир сумын Засаг дарга Д.Галбаатарыг хаацайлсаар, Д.Галбаатар нь өнөөг хүртэл ажлаа хийсээр байна.

 

МАТЕРИАЛИА ДУТУУ БҮРДҮҮЛСЭН “БОДЬ АР” ХХК-Д ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ, ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ

Архангай аймгийн Булган сумын ИТХ-н тэргүүлэгчдийн санал, шийдвэргүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах зөвшөөрлийг “Бодь Ар” ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь огт барилгын материалын үйлдвэрлэл явуулдаггүй бөгөөд урьд нь хууль журмынх нь дагуу 2 жил хөөцөлдсөн “Цагаан сүмбэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд байсаар атал тухайн  зөвшөөрлийг аймгийн Засаг дарга материалын бүрдэлгүй байхад шууд олгосон нь тус ХХК-д илт давуу байдал үүсгэжээ. Булган сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн хуралдаанаар тус газрыг олгохыг тэргүүлэгчдийн олонхи нь дэмжээгүй байдаг. /тэргүүлэгчдийн тогтоол гараагүй/ Гэтэл тус сумын ИТХ-ын дарга Б.Батмөнх нь аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 01/1288 тоотын хариуг тогтоолоор бус албан тоотоор хүргүүлж, тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдан дэмжиж байна гэсэн утгыг илэрхийлжээ.  

 

ГАЗРЫН ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫГ НОЦТОЙГОО ЗӨРЧИЖ, ХУУЛЬ БУСААР ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан хэдий ч тухайн сумын Засаг даргын саналыг авсан байхаар хуульчилсан. Гэтэл Эрдэнэбулган сумын Засаг даргаас ямар ч газар зохион байгуулалтын санал авалгүй мөн газрын тухай хуулийн 21.3.1-т заасны дагуу аймгийн Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл ирүүлэлгүйгээр, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд огт тусгагдаагүй асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж удаа дараа батлуулжээ.

 Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан бүрээр хэлэлцэх асуудалд орон улмаар батлагдаж явж байгаа. Түүн дотроо Аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-д холбогдох газар нь 2015 онд иргэн М-ийн нэр дээр 10х20 метр буюу 200мкв газар орон сууц барих зориулалтаар олгогдсон байдаг. Улмаар 2018 онд Аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-ийн эхнэр С-ийн нэр дээр эрх нь шилжсэн бөгөөд 2022 оны 05 сараас тус газарт орон сууцны барилгын ажил эхэлсэн байна. Энэхүү барилга нь ойролцоогоор 18х24 метр хэмжээтэй баригдаж эхэлсэн нь газрын тухай хууль тогтоомжийг эхнээсээ зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайруу 8 метр, уртаашаа 4 метр баригдаж, үүнээс улбаалан барилгын хууль тогтоомж, газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоо зөрчиж, өнөөдрийг хүртэл хууль ёсны зөвшөөрөлгүйгээр 7 давхар хүртэлх цутгалт хийгдэж, барилгын ажил явагдсаар байна.

 Гэтэл аймгийн Засаг дарга М.Батжаргал нь 2022 оны 6-р сарын 6-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж 12-р тогтоолын 2-р хавсралтаар уг газрыг тойрсон байршил бүхий 417 мкв газрыг дуудлага худалдаа ангиллаар батлуулжээ. Энэ нь аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-ийн зөрчил бүхий дээрх газрын асуудлыг нөхөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-д давуу байдал үүсгэсэн байна.

 Улмаар 2022 оны 7-р сарын 27-нд дээрх 417 мкв газар дээр дуудлага худалдааг зохион байгуулж ялагчаар Эрдэнэбулган сумын иргэн Ванчигийн Цэен-Ойдов 155,702,000 төгрөгөөр хамгийн өндөр үнэ дуудсан байдаг. Түүний дараах дуудсан хүн 155,202,000 төгрөг дуудсан нь 500,000 төгрөгийн бага үнээр дуудсан байдаг. 7 сарын 28-ны өдөр газрын албаны холбогдох мэргэжилтэн уг дуудлага худалдааны ялагч болсон учир гэрээгээ байгуул гэж мэдэгдсэн. 8-р сарын 1-ний өдөр гэрээ байгуулахаар очтол:

- Дуудлага худалдаанд хоёр ялагч гарсан. Аймгийн Засаг дарга цахим дуудлага худалдааны комиссоор шийдвэрлэнэ гэж гэрээ байгуулахаас татгалцсан байна. Улмаар дээрх газар дээр дахин дуудлага худалдааг зарласан байсан учир иргэн Ванчигийн Цэен-Ойдов И-монголиаруу хандаж, учир шалтгаанаа хэлж лавлахад нь:

- та сайт дээр бол ялагчаар харагдаж байна, шүүхэд хандан асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн байна. Ийнхүү 8 сарын 28-ны өдөр шүүхэд хандаж 9 сарын 2-ны өдрийн дуудлага худалдааг түр цуцлуулах, зөрчилдсөн эрхээ сэргээх хүсэлт гаргасан боловч, 9-р сарын 2-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа болсон нь аймгийн Засаг дарга М.Батжаргал дахин албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н-д давуу байдал олгож  иргэн Ванчигийн Цэен-Ойдовын эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан нь харагдаж байна.

Уг барилга өнөөдрийг хүртэл хууль бусаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.69
    2022/09/21

    Авилга албан тушаалын гэмт хэрэг үнэхээр энэ улс орныг бүхэлд нь хамарч нөмөрчээ,тэгээд эд нартайгаа эрс шийдэмгий хариуцлага тооцох чадваргүй,учир нь нэг хууль зөрчигч нь бусад албан тушаалтануудтайгаа хүзүү сээрээрээ холбогдсон,хэн нь ч хэндээ шаардлага тавих аргагүй болсон нь тэмцэлийг мохоож чөдөр тушаа болж байдаг байна,тэр энэ нам тэр дарга энэ дарга гэхгүйгээр ард түмэн босож эрс өөрчлөлт хийхгүй бол улс орон аюулд орлоо шүү?

    Хариулах
  • 150.129.140.130
    2022/09/21

    Архангай булган улаанбаатар гэх мэт бөхөөр даргаа хийчихсэн бүтэхгүй газрууд байнаа байна

    Хариулах
  • 66.181.161.37
    2022/09/21

    Энэ хэт тэнэг бас хохиролтой шийдвэр. Хойт тэрхийн голыг устгаж Тэрхийн цагаан нуургүй болно. БАТАЛГААТАЙ.

    Хариулах
  • 66.181.161.69
    2022/09/21

    Hurdan zailuul mahan tolgoit mangasiig Arhangaig suidelj suiruulj baigaa humuus Irgen N gedeg hun ni Naymaa gedeg hun ene böhiig zasag bolgoj ögsön hun

    Хариулах
  • 202.179.21.193
    2022/09/21

    жонхуу баттулгын хөлсний толгойгүй өөх махнуудыг зайлуул.Жонхуу эзэн нь ч одоо зайлж байгаа.

    Хариулах