"Чүү sport's festival" хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа

Админ
2022/09/22

Монголд анх удаа спорт, урлаг, аялал жуулчлалыг хослуулсан томоохон фестивалыг Нийслэлийн соёл урлагийн газар, “Чүү” ТББ, “Уран ган” ХХК хамтран зохион байгууллаа. Фестивалд БНСУ-ын алдарт  тамирчин Hwang Chul Soon-оор ахлуулсан тамирчид хүрэлцэн ирж, оролцжээ. Мөн Монголын залуу үеийн хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөн барив. Бүр тодруулбал, урилгаар Maberrant ,Vandebo , Loichihson, GangBay ,ЧОНО хамтлаг  хүрэлцэн ирсэн юм.

Түүнчлэн, Анимэ сонирхогчдын уралдаан болж, “Street danse”-ээр тус фестивалаа чимжээ.

 Залуучуудыг зөв зүйлд уриалдан дуудах, спортын ач тусыг ойлгуулах, нөгөөтэйгүүр их хотын соёл, урлаг соёлоор дамжуулан нийгэмд эерэг мэссэж түгээж зорилготой тус фестиваль цааш цаашдаа нэлээн өргөн цар хүрээнд зохион байгуулагдаад явах нь ээ. Үүгээр зогсохгүй Орос, Хятад ,Солонгос зэрэг орнуудтай хамтран бүс нутгийн хэмжээнд соёлын болоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн өр өгөөжтэй ач холбогдол бүхий фестиваль юм.

Ташрамд дурдахад, дуулж хуурдах хүсэлтэй хэн бүхэнд Чүү Спорт Фестивалийн Open Mic нээлттэй байсныг дуулгахад таатай байна.

Ингээд "Амжилтын төлөө хамтдаа" уриатай Чүү спорт фестивалийн өдөрлөгтэй холбоотой фото агшинг сонирхуулж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна