Прокурорын байгууллага амьд явах эрхийн эсрэг 11 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Админ
2022/09/26

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2,486 хэрэгт хяналт тавьж, 267 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154
  • Өмчлөх эрхийн эсрэг 89
  • Авлигын 12
  • Амьд явах эрхийн эсрэг 11
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, мөнгө угаах хоёр, татвар төлөхөөс зайлсхийх, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна