Цагдаагийн байгууллагаас ОХУ-ын иргэнтэй холбоотой асуудлаар тайлбар өглөө. 

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү

- ОХУ-ын иргэнтэй холбоотой ар гэрээс нь цахим орчинд зөрүүтэй мэдээлэл өгсөн.  Бодит явдлыг хэлбэл есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсад ирсэн.  Иргэн Д хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр 24-нд уг газарт ирсэн. 

Эхний байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан болон найзтайгаа гараад явсан гэж тайлбарласан. Харин гэрт Монгол Улсын иргэн Г, ОХУ-ын иргэн Д нар үлдсэн. Энэ үед иргэн Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. 

ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авч хэрэгжүүлсэн. Мөн гэрт байсан Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхой болох байх.