“Bravo Circus” олон улсын циркийн тоглолтын тасалбар борлуулалт өндөртэй байна

Админ
2022/09/26

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт ирэх аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох талаар бид өмнө мэдээлсэн.

Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм. Тодруулбал, ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол сургуультай баавгай, аварга могой, нохой муур зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна.

Ташрамд дуулгахад тасалбар Ticket.mn болон бөхийн өргөөний кассаар зарагдаж байгаа бөгөөд борлуулалт маш өндөр байгаа аж. Иймд тасалбар дуусахаас өмнө амжиж захиалаарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна