Д.Сарангэрэл: Ирэх 11 дүгээр сараас эхлэн 18-55 насны иргэдэд ур чадвар эзэмшүүлж, багаж тоног төхөөрөмжөөр хангана

Админ
2022/09/26

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжийг зорилтот бүлэгт олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”-ын талаар танилцуулга хийлээ.  

Дэлхийн банкнаас хийсэн “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны дүнгээр Монгол Улсын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж 2018 оны түвшингээс 0.6 пунктээр буурсан байна. Хэрэв Монгол Улсад КОВИД-19 цар тахал гараагүй бол ядуурлын түвшин 2020 онд 24.3 хувьд хүрч буурах байсныг судалгааны тайланд дурдсан байна. Бид ядуурлын түвшинг 2010-2014 онд 38.8-21.6 хувь болгож  хурдтай бууруулж чадаж байсан улсын хувьд дээрх үзүүлэлт, үр дүн тун хангалтгүй байна. Бидний өмнө ядуурлыг бууруулахад чиглэсэн бодитой, үр дүнтэй бодлого, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Салбар хариуцсан сайдын хувьд Төрийн албаны цалин хөлсний шинэчлэл, Тэтгэврийн шинэчлэл, Халамжаас- хөдөлмөрт шилжих зорилт, Хүн амын хөгжлийн бодлогод онцгой анхаарч, тодорхой үр дүн бүхий бодит ажлуудыг хийхээр баг хамт олноороо төвлөрөн ажиллаж байна гэлээ. 

Түүний илтгэлийг тоймлон хүргэвэл, 

- 2020 онд ажил хийх боломжтой боловч ажил хийхгүй байгаа 207800 хүн байсан. Үүний 87.8 мянга хүн нь ажилгүй, 70.7 мянга нь боломжит ажиллах хүч, 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй ч ажил хайгаагүй хүн байна. Нөгөө талд ААН-үүдийн 20 орчим хувь нь ажиллах хүчний дутагдалд орсон. Өөрөөр хэлбэл, ААН-үүдэд 40 мянга орчим ажлын байр байхад ажиллах хүн олдохгүй байгаа юм.

- Улс төрийн түвшинд халамжийн бодлого хавтгайрсан учраас хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон гэж тайлбарлаж байна. Гэтэл таван хүүхэдтэй нэг өрх, хүүхдийн 500 мянган төгрөгөөр өрхийнхөө нийт зардлаа, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн хэрэгцээг бүгдийг нь хангаж байгаа юу гэвэл үгүй. Үүнд дүгнэлт хийх ёстой.

- Халамж хавтгайрлаа, үүнийгээ зогсоочихвол хүмүүс ажил хийж эхэлнэ гэж хөнгөн хуумгай хандаж халамжийг зогсоож болохгүй. Халамжийг зорилтот бүлэгт олгох нь  нэн чухал. 

- Иргэд ажлын талбарт гологдож байна. Тиймээс хүмүүсийг ямар нэг зүйлийг маш сайн хийдэг болгоход сургах хэрэгтэй. Мөн хөдөлмөрийг үнэн  бодитой үнэлж, цалин хөлсийг шударгаар олгох хэрэгтэй.  

- ХНХЯ-наас ядуурлыг бууруулах чиглэлд дараах ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргана. 18-55 насны иргэнд ур чадвар эзэмшүүлж, тухайн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах багаж тоног төхөөрөмжөөр хангаж, ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлж ажилтай орлоготой мэргэжилтэй болгоно. Энэ ажил арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. 

- Орон нутагт ажлын байр бий болгоход чиглэсэн санхүүжилтийг олгоно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийн төлөвлөлт боловсронгуй болж, орон нутгийн онцлогт тохирсон ажлын байрыг нэмэгдэнэ. 

- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчдэд 50.0 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг болон 1.0 сая хүртэл төгрөгийн богино хугацааны финтек зээл олгоно. Эдгээр арга хэмжээнд хамрагдах нийт хүний 50-иас багагүй хувь нь эмэгтэйчүүд байна.

- Зөв хандлага, зөөлөн ур чадвар олгох “Оролцоо” хөтөлбөрт залуусыг хамруулан хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэж, ажилд зуучилна.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.178
    2022/09/27

    Odoo bolio hugshuu emegtei iim yum yriad bj bolohgui ee nuhtsuliig burduuleed aytaihan ajlaa hiigeed yvj chadahgui hun urveljluuleed halamj ntr gd shaagaad bhiin maa

    Хариулах
  • 103.57.94.245
    2022/09/27

    Бэлэнчлэх байдлаас салгахгүй, өөрийгөө тойруулаад л мөлхүүлэх санаатай. Энэ сайд хурдан зайлаасай, эрлэг ирж байгаа шүү, чам руу

    Хариулах
  • 202.126.89.226
    2022/09/27

    Bugd Uschin hiih sonirhol baih uu?

    Хариулах
  • 192.82.89.96
    2022/09/26

    Улны айлын хүн байнаа .манийгаа тэгэнд хэзээ жаахан дээшлүүлж.улавч үдээс хавьд авчирах вэ сайд аа.болдог бол цавь суга хавьцаа очитол дээшлүүлээч ккк

    Хариулах
    • 66.181.161.115
      2022/09/27

      Марзагнахаа боль сайд мөнгөө хэрхэн идэхээ бодож олсон байна

    • 202.55.188.114
      2022/09/27

      haha

  • 202.21.108.236
    2022/09/26

    Маш зөв шийдэл.ядаж л гэрийнхнийхээ үсийг засах чадвартай болнодоо

    Хариулах
  • 66.181.161.32
    2022/09/26

    Сайн байна уу бүх аймаг сумын иргэд хамрагдаж болхуу

    Хариулах