С.Бямбацогт: Осол гаргасан машинст согтуу, хурд хэтрүүлсэн гэх урьдчилсан дүгнэлт гарсан

Б.Ариунзаяа
2022/09/28

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд галт тэрэгний осол гарчээ. Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг замаасаа гарч, 14 воган унасан байна. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсний улмаас осол болжээ. Мөн галт тэрэгний машинистуудын хоёр нь согтуу байсан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ. Тус галт тэргээр Ханги-Мандал чиглэлийн төмөр замын ажилд ашиглах эд зүйлсийг ачиж явжээ. 

С.Бямбацогт: 

- Монголиан транс ложистик буюу "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн  вагон өнгөрсөн шөнө  Зүүн-баян өртөөгөөс 75 км-ын зайнд Хулангийн шанд зөрлөг дээр осол гаргасан. 23.30 цагийн үед хөдлөөд 00.20 минутын орчим осол гарсан байна. Нийт 17 вагон явж байснаас 14 вагон нь замаас гарч унасан. Вагонд гурван хүн явсан, одоогийн байдлаар биеийн байдал гайгүй. Ослын шалтгааныг тодруулахаар Зам тээврийн яам болон "Болдтөмөр ерөө гол" ХХК, Монголын төмөр зам ХК-ийнхан хамтарч ажиллаж байна.

- Урьдчилсан байдлаар галт тэрэг хурд хэтрүүлсэн, машинст нь согтуу байсны улмаас гарсан гэх дүгнэлт гараад байна. 

-  Монгол Улс сүүлийн үед олон төмөр замтай болсон. Эдгээр төмөр замуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголын төмөр зам Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар харьяалагддаг бол Зүүнбаян-Тавантолгой Эрдэнэс тавантолгой ХК-ийн мэдэлд байдаг бол "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн хувийнх. Өөрөөр хэлбэл төмөр замын бодлого зохицуулалт, нэгдсэн удирдлага алдагдсан. Үүнээс улбаалж, сахилга дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан байна гэж үзэж байна. Өчигдрийн гарсан осол бол "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн хариуцлагагүйн үйлдэл. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.222
    2022/09/29

    Авто машин вагон согтуу барина.одоо онгоц согтуу барих вий дээ.

    Хариулах
  • 139.5.218.191
    2022/09/29

    хурд ачаалал даадаггүй хариугүй чанаргүй зам

    Хариулах
  • 172.58.89.3
    2022/09/29

    Урагшгүй сайданцар.

    Хариулах
  • 66.181.161.16
    2022/09/28

    Бямбацогт өөрөө эрүүл байсан юм бол одоо ажилаа өгөө удирдсан салбар чинь пакталчихлаа хариуцлага хүлээж сур ХАТАН ижийн араас марш араасаа доромжлогч Жавхланг дагуул

    Хариулах
    • 150.129.142.118
      2022/10/01

      Хувийн аж ахуйн нэгжийн хариуцлага сахилга батгүй байдлаас болоод сайд огцроод байвал өдөр болгон бүх сайд нар солигдох байлгүй. Чам шиг эргүү дагзууд сайд болох ээлжээ хүлээнэ

    • 202.126.88.74
      2022/09/29

      Тэнэгийн дээд тэнэг гэж чамайг л хэлнэ дээ муу хүн дайнд хөөрнөө гэж...

  • 202.21.109.8
    2022/09/28

    УБ төмөр замд хамаагүй шүү

    Хариулах