ТАНИЛЦ: ​Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна

Админ
2022/09/28

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,

-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон  сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,

-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.162
    2022/10/02

    Хамгиийн зөв оновчтой санал бол 1р эгнээг бүр мөсөн тусгаарлаж нийтийэ тээвэрээс өөр тээвэрийн хэрэгсэл зорчихийг хориглох хэрэгтэй . Түгжирэл эрс багсаж нийтийн тээврийн орлог ч нэмэгдэнэ . Хэн түгжирэхийг бодох вэ дэ машинаа тавиад автобусаар зорчидог болно зөв биз зөв

    Хариулах
  • 192.82.70.96
    2022/09/30

    Энэ яриа эрт яригдсан байна даа нэг зүйл: -тийм байх Сү.Батболдын Чингис буудлыг тойроод маш хурдтай гэнэт 22 давхар барилга зэрэг босоод ирсэн байна. Үгүй мөн энхийг сүүтэй гэх үү заль гэр үү муу нохой энэ замаар хагартлаа баяжсан дурак даа. Зэс зухуйж байна...

    Хариулах
  • 202.126.90.158
    2022/09/30

    УБ хотын дарга нар нийтийн тээврийн судалгаа тооцоогүй явсан юм уу богино эргэлтийг хийсэнээр ямар үр дүн гарах тооцоотой юм бол.Замын хөдөлгөөний дүрмийг ягиштал мөрдүүлэх ажил хийх хэрэгтэй байна эгнээ байр зөв эзэлж эргэх чиглэл өөрчлөх дохиог 50 м ээс доошгүй зайнаас өгч сурмаар байна дохио өгсөн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгдөг соёлд сургая

    Хариулах
  • 150.129.141.232
    2022/09/29

    ҮЗЛЭГ ОНШИЛГОО, ТАТВАРАА ТӨЛӨӨ БОЛ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ!!!

    Хариулах
  • 202.126.90.63
    2022/09/29

    Иргэдээ хавчих шахах бодлого бн. Өөр дорвитой ажил алга уу

    Хариулах
  • 124.158.95.139
    2022/09/29

    ene muu shine saidiin hiij baigaa ajil gej yamarch shiidel baihgui zugeer tsag nohtsooson shiidveruud baina! Oligtoihon tom tom shiidveruud gargaad naad hodolgoonoo humihgui bol gatsaj uhlee!!

    Хариулах
  • 202.126.90.29
    2022/09/29

    LRT (Light Rail Transit) буюу тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барих юу болсон бэ? Энэ их түгжрээнд манайд хамгийн тохирох шийдэл ш дээ

    Хариулах
  • 202.126.90.29
    2022/09/29

    LRT буюу Light Rail Transit-ыг тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барих юу болсон бэ? Г

    Хариулах
  • 202.9.46.246
    2022/09/28

    Хотын төвөөр өндөр байшин бариулахгүй гэж өмнөх жилүүдэд ярилцаад хэрэгжээгүй. Одоо хэрэгжих үү. Цэрэнпунцаг гэж гишүүн одоогийн байдлаар Сүхбаатарын талбайн ойролцоо 15 давхар байшин бариулж байгаа.

    Хариулах
  • 202.126.89.209
    2022/09/28

    Ямар ч шинэ зүйл сэтгэж чадсангүй чааваас

    Хариулах
    • 202.126.88.145
      2022/09/28

      Та өөрөө тийм сайн сэтгэгч пм бол санаагаа хэлээч дээ. Өөрөө юу ч мэдэхгүйгээ мэдвэл таарна, дурак вэ!