АТГ-аас өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг саатуулсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
- АТГ-т Мөрдөн шалгах хэлтэст Дарханы замтай холбоотой 2 хэрэг шалгагдаж байна. Нэг нь Азийн хөгжлийн банкны зээл олголттой холбоотой зам барих багц, нөгөө нь Европын сэргээх босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдэж буй багц ажлыг АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж байна. Ингэхдээ тендерийн бичиг баримт боловсруулалт, зарлалт, сонгон шалгаруулалт, хэрхэн зарцуулж байгаа талаар нарийвчлан шалгаж байна.
- Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан нь үнэн. АТГ-аас Дарханы замын сонгон шалгаруулалтад оролцсон бүх албан тушаалтуудыг шалгаж байгаа. Энэ мөрдөн шалгалтын явцад цугларсан баримтуудыг үндэслэн прокурорын хяналт доор баривчлах ажиллагаа явагдсан.
- Дарханы замтай холбогдуулан 10 гаруй албан тушаалтнуудыг шалгаж байгаагаас 8 албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван албан тушаалтанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэг албан тушаалтныг баривчилсан. Дарханы замтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсаар байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!