УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах дэд сайд асан Ж.Батжаргалыг АТГ-ынхан өчигдөр баривчилсан талаар мэдээлсэн. Тэгвэл өнөө орой АТГ-аас Ж.Батзанданг баривчлан саатуулсан байна.

Түүнийг Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад зээлээ төлөөгүй болон өөр хэд хэдэн үндэслэлээр саатуулжээ.

Мөн  түүний туслах байсан ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй баривчлан саатуулсан бөгөөд  Капитал банкаар дамжуулан Хөгжлийн банкны 12 тэрбум төгрөгийн зээл авсан ч зээлээ төлөөгүй гэх мэдээлэл байна.