Өмнөд Солонгост ажиллаж буй монгол эмэгтэй бусдад зодуулж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархсан билээ. Тэгвэл тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргаад байна. 

Мэдэгдэлд: 

- Олон нийтийн сүлжээгээр цацагдсан монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт тус Элчин сайдын яам анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна гэжээ. 

Мөн Гадаад харилцааны яамнаас энэ хэргийг тодруулж, тодорхой мэдээлэл өгнө гэсэн байна.