ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарснаас болж Зайсан явах түгжрэлтэй байна. Тодруулбал, Богд хааны ордон музейн хойд талын уулзвар дээр Ланд-80 маркийн автомашин суудлын тэрэгтэй мөргөлджээ.  Осол 21.00 цагийн орчимд гарсан байна. Дуудлагын дагуу цагдаа, түргэн тусламж осол болсон хэсэгт ажиллаж байна.