Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс тавантолгой ХК дээр онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. 

Тэгвэл ЗГ-ын онцгой эрхт төлөөлөгч үйлдвэртэй танилцсаны дараа тус компанийн удирдлагыг өөрчлөх шийдвэр гаргажээ. 

Тодруулбал Ж.Ганбат "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг албан тушаалаас нь чөлөөлж, тамга тэмдэгийг нь хураан авсан байна.