Э.Ананд хүү өнөөдөр Турк улсад эс шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна.  

Найман настай Э.Ананд хүү “нуруу нугасны хорт хавдар” гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн оны тавдугаар сард эмчилгээнд явсан билээ. 

Тус улсад очсоны дараа төлөвлөсний дагуу хагалгаандаа орох гэж байсан ч “цусны хорт хавдартай” хэмээн давхар оношлогдсон.  Улмаар төлөвлөгөөгөө өөрчилж, химийн эмчилгээ хийлгэж, найман удаагийн хими эмчилгээнд орсон хэдий ч хавдар нь дахисан талаар бид мэдээлсэн. 

Э.Ананд хүү өдгөө Турк улсад эмчлүүлж буй. Тэрбээр тус улсыг өнгөрсөн 6 дугаар сард зорьсон бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн химийн эмчилгээнд оржээ. Тэгвэл өнөөдөр Э.Ананд эс шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна. Түүний дүү нь ахдаа донор болж байгаа аж.

Хандивын данс:

Худалдаа хөгжлийн банк - 406084536 Ц.Даваа (ээж) 

Хаан банк- 5070841092- Ц.Даваа (ээж)